Диснейн бүтээсэн “Мулан” кино коронавирусийн ээлжит хохирогч болж байна|ДААМ.МН

14/02/2020 397

АНУ-ын Дисней компани “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээснээ гуравдугаар сарын 27-нд дэлхий даяар нээх гэж байна.

Гэвч шинэ коронавирусийн гамшгийн улмаас Хятадын зах зээлд гарах хугацаа нь тодорхойгүй болжээ. Шинэ вирусийн халдварыг хязгаарлах зорилгоор Хятад улс 70,000 орчим кинотеатраа хаагаад байгаа юм.

Кинотеатруудыг хаасан эхний гурван долоо хоногийн хугацаанд Хятадын кино урлагийн салбар $1 тэрбум гаруй хэмжээний хохирол амссан гэдэг.

Хятад улс нь дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог кинотеатрын том зах зээл юм.

Хятадын түүхийн сэдэвтэй “Мулан” кино энэ улсын зах зээлд хит болох нь гарцаагүй. $200 саяын өртгөөр бүтсэн “Мулан” нээлтийн долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс $40-$60 саяыг олох тооцоог Boxoffice.com сайтын мэргэжилтнүүд гаргажээ.

Тиймээс зардлаа нөхөхөд нь Дисней компанид Хятадын киноны зах зээлд маш чухал үүрэгтэй.

Гэвч коронавирусийн гамшиг хэзээ өндөрлөж, Хятадын кинотеатрын сүлжээ хэзээ ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

С.Сүхбаатар, П.Байгалжав нарт Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит хүрээлэнгээс “Академич” цол олгожээ | DAAM.MN

  Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч С.Сүхбаатар, хөгжим урлаач, Соёлын

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Найруулагч  Б.Баатарт буриад зон ихэд гомджээ | DAAM.MN

Сүүлийн хоёр жилийн цахим наадмын концертийг Б.Баатар найрууллаа. Өнгөрсөн жил найрын

12/07/2021