Хятадын эмч нар коронавирусийн хатгалгааг эмчлэх шинэ арга нээжээ|ДААМ.МН

14/02/2020 298

Хятадын эмч нар 2019-nCov коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааг эмчлэх үр дүнтэй арга нээсэн тухай тус улсын Төрийн өмчийн хороо мэдээлсэн байна. Энэ арга нь хүнд байдалд байгаа хүнд энэ өвчнөөс эдгэрэх шатандаа яваа хүний цусны плазмыг сэлгэж хийх арга. Ийм өвөрмөц аргаар маш хүнд, үхлийн ирмэг дээр ирээд байсан 10 хүнийг аварсан гэж байна.

Уушгины хатгалгаанаас эдгэрэх шатандаа яваа хүний цусанд шинэ коронавирустэй үр дүн тэмцэх илүү олон тооны эсрэг биетийг агуулдаг аж. Донороос авсан цусыг тусгай агаар боловсруулан аюултай вирусүүдийг идэвхгүй болгодог. Дараа нь их хэмжээний сөрөг биет бүхий плазмыг хүнд байдалд байгаа өвчтөнд сэлгэж хийдэг байна.

Ийм аргаар эмчилгээ хийсэн тухай мэдэгдэлд “Плазм хийснээс 12-24 цагийн туршид үрэвсэлт явц ихээхэн багассан гэдгийг лабораторийн аргаар тогтоосон. Цусан дах лимфоцитүүдийн хэмжээ нэмэгдэж, хүчилтөрөгчөөр баяжих зэрэг нь өссөн бөгөөд бие махбодод ирэх вирусийн ачааллын үзүүлэлтүүд сайжирч, клиник явц мөн сайжирсан” гэж дурдсан байна.

Энэ аргачлалыг Хятадын эм үйлдвэрлэлийн хамгийн том нэгдэл болох “Sinopharm”-ын нэгж China National Biotec Group (CNBG) компанид боловсруулсан юм байна. Энэ аргыг хүн төрөлхтөн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны эсрэг бодит үр нөлөө бүхий вакцин бүтээж олноор үйлдвэрлэж эхлэх хүртэл эмчилгээний энэ аргыг амжилттай ашиглах боломжтой гэж үзсэн байна. Иймд Ухань дах “Цзиньиньтань” эмнэлгийн Ерөнхий эмч Чжан Динъюй нь эдгэрч байгаа өвчтөнүүдэд хандан цусаа өгөхийг уриалжээ.

Холбоотой мэдээ

Монгол улс мэдлэгийн үзүүлэлтээр 138 орноос 71 дүгээр байрт орж байсан бол 2020 онд урагшилж, 66 дугаарт оржээ | DAAM.MN

“Инновацийн  7 хоног” арга хэмжээг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд

21/05/2021

БСШУЯ: “Үндэсний шилдэг багш”, “Үндэсний шилдэг оюутан”  шалгаруулалтыг эхлүүллээ | DAAM.MN

Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн Хөгжлийг Дэмжих Боловсрол Сан  хамтран Английн “Варки” сангаа

20/05/2021

Д.Сумъяабазар : Хүүхдийн боловсролын асуудал сэтгэл зовоож байна | DAAM.MN

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжи

01/03/2021