
Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусын тухай ээлжит мэдээллийг хийлээ. ДЭМБ-ын сүүлийн үеийн статистикийн мэдээллээр Хубэй мужид 24 цагийн хугацаанд ковид 19 вирусийн халдвараар өвчилсөн шинэ тохиолдол 3977, нас баралт 127, эдгэрэлт 1194-өөр тус тус нэмэгдсэн байна. Ингэснээр зөвхөн эх газрын Хятадад халдвартай хүний тоо 64.627 болсон.
Түүнчлэн БНХАУ-д 400 орчим Монгол иргэн байгааг зохион байгуулалттайгаар татаж эхлэнэ. Голомтоос ирсэн иргэдийг ирсэн даруй тусгаарлаж, 14 хоног орчим хөл хорионд байлгаж хянах аж.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хятад улсад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо авчрах үүргийг ГХЯ-нд өгсөн. Өнөөдрийн бүртгэлээр 400 орчим монгол иргэн урд хөршид байна. Энэ хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна. Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэний авчрахаар ажиллаж байна.
БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутнаас хоёр удаагийн лабораторийн шинжилгээг авахад хариу нь сөрөг гарсан. Тэдгээр оюутны 14 хоногийн хорио цээрийн хугацаа дуусч байгаа тул маргааш /2020.02.15/-д ар гэрт нь буцаах аж.
Мөн хил хааж, өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсантай холбоотойгоор хүнсний өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэхгүй болохыг албаныхан хэллээ. Харин тахиа, гахай, өндөг экпортлохыг хориглосон.