• 2020-02-26
  • 2760.89 USD
  • -6° C

Нийслэлчүүдийн өмнөөс Үндсэн хуулийн цэцэд ханджээ

14/02/2020 40 0

УИХ-ын 76 мандатаас нийслэл Улаанбаатар хотод 24 тооны мандат хуваарилсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хоёрдугаар зүйлийн 1-д “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэснийг дараах үндэслэлээр тус тус зөрчиж байна гэж хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Тодруулбал, хуульч Т.Бат-Оргил, Д.Миеэгомбо нар дараах үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд нийслэлчүүдийн өмнөөс ханджээ.

Үүнд:

НЭГ. НЭГДМЭЛ УЛС НЬ ХҮН АМЫН ТООГОО ХУВЬ ТЭНЦҮҮЛЖ МАНДАТ-ТОЙРГУУДДАА ХУВААРИЛДАГ

Орчин үед конфедераци байгууламжтай улс үгүй болсны учир улс гүрнүүд эсвэл нэгдмэл (унитар), үгүй бол холбооны (федерал) гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байдгаас бид нэгдмэл байгууламжтай болохоо Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

Сонгогчид хууль тогтоох байгууллага (Төрийн эрх барих дээд байгууллага)-д төлөөлүүлэн сонгохдоо нэгдмэл улс нь хүн амын тоогоо хувь тэнцүүлж мандат-тойргууддаа хуваарилдаг бол холбооны байгууламжтай улс орнуудад мужууд нь эрх тэгш субъектын хувьд тухайн мужийн хүн амын хэмжээнээс үл хамааран тэнцүү тооны төлөөллөө парламентдаа илгээдэг болно. 

Гэтэл төрийн нэгдмэл байгууламжтай Монгол Улсын сонгуулийн тойргууд нь тухайн тойрогт суугаа хүн амын тоонд (илтэд) хувь үл тэнцэх тооны мандат хуваарилж байгаа нь сонгуулийн тойргуудын эрх зүйн статусыг холбооны муж улстай адилтган үзэж байгаа агуулгаараа Үндсэн хуулийн дээр дурдсан заалт, түүгээр тогтоосон зарчмыг бүхэлд нь үгүйсгэн зөрчиж байна.

ХОЁР.  1992 ОНД НИЙСЛЭЛД ХҮН АМЫН 26.6% АМЬДАРЧ БАЙХАД МАНДАТЫН 26.3% НОГДОЖ БАЙЖЭЭ

Аливаа хууль тогтоомжийг тайлбарлахдаа хууль тогтоогчийн анхны төсөл, түүнийг боловсруулж батлах явцад бий болсон агуулгыг авч үзэх нь эрх зүйн түгээмэл аргачлалын нэг юм. Тиймээс, шинэ Үндсэн хуулийг дөнгөж баталсны дараа явуулсан УИХ-ын анхны (1992 он) сонгуулийн мандатуудын хуваарилалтыг судлан жишиг болгох нь зүйн хэрэг. 

1992 оны байдлаар Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бөгөөд үүнээс Нийслэл Улаанбаатарт 575,000 хүн оршин суудагт 20 мандат оногдуулж байжээ.

Хэрэв хувилж үзвэл, хүн амын 26.6 хувь нь Улаанбаатар оршин сууж, нийт мандатын 26.3 хувь оногдож байсныг харж болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам өсч 3,238,479 хүрсэн ч энэ өсөлт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид жигд бус бөгөөд нөгөөтэйгүүр нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийн улмаас шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж орон нутгаас нийслэлд нүүн суурших нь ихэссээр эдүгээ Улаанбаатар хот 1,444,669 хүн амтай буюу Монгол Улсын нийт хүн амын 44.6 хувь нь оршин амьдарч байна. Тэгвэл 2020 оны сонгуулийн мандатын хуваарилалтыг 1992 оныхтой дүйлгэж хувилж үзвэл нийт хүн амын 44.6 хувьд УИХ-ын 76 мандатын 31.6 хувийг оногдуулсан нь Үндсэн хуулийн анхны үзэл санаанаас гажсаныг илтгэх нэгэн баримт юм.

ГУРАВ. ТЭГШ БАЙДЛЫН ЗАРЧИМ АЛДАГДСАН НЬ

Contradictio in contrarium буюу эсрэгээс нь нотлох аргачлалаар тунгааж үзвэл, хэдэн хүн оршин амьдарч буй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг нэг сонгуулийн тойрогт тооцон 1 мандат хуваарилан оногдуулах вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарах юм. 

Ийм ээдрээтэй шалгуурыг Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгээр тогтоож, иргэдийнхээ тоонд хувь тэнцүүлэн хуваарилах үндсийг тунхаглажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн нь төр ийнхүү иргэдийн төрийн эрх барих дээд байгууллагыг сонгож байгуулах эрхийг эдлүүлэхдээ ч тэгш байдлын зармчыг баримтлах хэм хэмжээг мөн л тогтоосон ба УИХ 15 дугаар тогтоолыг батлахдаа үүнийг хөсөрдүүлжээ.

Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй 2020 оны сонгуулийн тойрог хуваалт:

АймагМандатын тооХүн.ам тоо
Баян-Өлгий3103,765
Говь-Алтай258,280
Завхан 273,088
Увс383,617
Ховд388,447
Архангай395,994
Баянхонгор388,359
Булган261,794
Орхон3103,217
Өвөрхангай3116,645
Хөвсгөл3134,371
Говьсүмбэр217,489
Дундговь46,820
Дархан-Уул3104,238
Дорноговь269,560
Өмнөговь269,124
Сэлэнгэ3109,255
Төв395,045
Дорнод282,295
Сүхбаатар262,611
Хэнтий377,664
НИЙТ:521,741,678
ДүүрэгМандатын тооХүн.ам тоо
Багануур229512
Багахангай4399
Налайх37608
Баянзүрх5343619
Баянгол3226869
Сонгинохайрхан5321150
Сүхбаатар3145335
Хан-Уул3178919
Чингэлтэй3157258
НИЙТ:241,444,669

1992 оны тойрог хуваалт: 

АймагМандатын тооХүн.ам тоо
Баян-Өлгий392,989
Говь-Алтай271,703
Завхан 3102,834
Увс3100,096
Ховд389,029
Архангай3102,728
Баянхонгор383,675
Булган262,456
Өвөрхангай4111,719
Хөвсгөл4119,133
Говьсүмбэр 11,966
Дорноговь249,861
Дундговь255,705
Өмнөговь246,993
Сэлэнгэ393,725
Төв4112,855
Дорнод387,048
Сүхбаатар256,066
Хэнтий377,631
Дархан /Дархан-Уул/391,292
Эрдэнэт /Орхон/259,138
НИЙТ:561,678,642
Район, ДүүрэгМанд тооХүн.ам тоо
Ажилчин /Хан -Уул дүүрэг/ 260,900
Багахангай /Багахангай дүүрэг/5,900
Туул /Багануур дүүрэг/15,900
Найрамдал /Баянзүрх дүүрэг/ 487500
Налайх /Баянгол дүүрэг/104,000
Багануур /Сонгинохайрхан дүүрэг/115,000
Сүхбаатар дүргийн орон сууц гудамжны 2, 3, 4, 5, 6, 10, 12, 21, 22, 2З, 24, 25, 26, 27, 29, 30, 33 дугаар хороо, Гачуурт хороо /Сүхбаатар дүүрэг/375,500
Сүхбаатарын дүүргийн орон сууц гудамжны 1, 7, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 28, 31, 32 дугаар хороо, Партизан хороо /Налайх дүүрэг/325,500
Октябрийн дүүргийн орон сууц гудамжны 12, 1З, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 2З, 24, 25, 26, 27, 28, ЗО, З1, З2, З4 дүгээр хороо /Чингэлтэй дүүрэг/484,800
Октябрийн дүүргийн орон сууц гудамжны 1, 2, З, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 15, 29, ЗЗ, З5, З6, З7, З8 дугаар хороо4 
НИЙТ:20575,000

Холбоотой мэдээ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЮУТОЛГОЙН ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНД ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ЗӨВШИЛЦӨХ БОЛОМЖГҮЙ

Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд "Оюу толгой" компанид 155 сая ам.долларын татварын акт т

21/02/2020

Л.Оюун-Эрдэнэ: Говь-Алтай аймгийн Тамгын газарт архи оруулсан нь тогтоогдсон учир В.Рэнцэндоржийг чөлөөллөө|ДААМ.МН

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна Тэрбээр "Говь-Алтай

21/02/2020

ЧД-ИЙН ИТХ-ын даргын өрөөний хаалга үүдийг онгойлгож доторх эд хогшилыг коридорт гаргажээ

Өчигдөр чингэлтэй дүүргийн ИТХ-ын хурлын хэсэг гишүүд ИТХ-ын даргаа огцруулах шаардлага бүхий хурл

20/02/2020