Коронавирусийн улмаас Индонезид саримсны үнэ огцом өсжээ|ДААМ.МН

14/02/2020 620

Коронавирусийн тархалтаас шалтгаалж Хятадын нийлүүлэлт тасалдах түгшүүр үүсмэгц Индонезид саримсны үнэ огцом өслөө. БНХАУ дэлхийн саримсны нийлүүлэлтийн 80 хувийг дангаараа хангадаг. Харин Индонезын саримсны импортын 90 хувь нь БНХАУ-д оногддог. Вирусийн тархалтын улмаас Хятадын тээвэр зогсож болзошгүй болсон нь Индонезийн нийслэл Жакартад ганц долоо хоногийн дотор саримсны үнийг 70 хувиар хөөргөдөв. “Коронавирус зах зээлийн уур амьсгалыг өөрчилснөөс худалдаачид үнээ хадаачихлаа. Манай импорт ердөө ганц улсаас шалтгаалдаг болохоор аргагүй” хэмээн Индонезийн зах зээлийн арилжаачдын холбооны тэргүүн Абдулла Мансури тайлбарлав. Хятадын хямралт нөхцөл зэсээс эхлээд пуужингийн түлш хүртэлх таваарын эрэлтийг унагасан үед үнэ нь өссөн олон таваарын нэг бол саримс. Дэлхийн санхүүгийн зах зээлд чухал хэмжүүр биш ч Индонезийн үндэсний хоол хүнсний чухал бүрдэл болдгийнхоо хувьд саримс нь тус улсад инфляц хөөргөдөх эрсдэлтэй. Дэлхийд саримсны тэргүүлэх худалдан авагч-Индонез жилдээ 500 мянган тонныг импортолдог. Сүүлийн долоо хоногт тус улсын зарим зах зээлд нэг килограмм саримсны үнэ бараг хоёр дахин өсөж, 80,000 рупиа буюу ойролцоогоор 5.8 ам.доллар болжээ.

Засгийн газрын мэдээ

Холбоотой мэдээ

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022

БНАСАУ-д коронавируст халдвар бүртгэгдсэн талаар Пхеньян мэдээллээ | DAAM.MN

БНАСАУ-д COVID-19 коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Пхеньян мэдэгдлээ. Албаны

16/05/2022