Эрүүл мэндийн байгууллагууд хордлогын үед хүний бие дэх угаарын хий хэмжигч багажтай боллоо

14/02/2020 369

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 382 тоот “Хөрөнгө гаргах тухай” тогтоолоор Угаарын хийн хордлогын оношилгоо, эмчилгээний чадавхийг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай дөрвөн төрлийн багажийг худалдан авахад 330 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд өнөөдөр /2020.02.14/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдэд агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох багаж, агаар дахь олон төрлийн хий хэмжигч зөөврийн багаж, агаар дахь олон төрлийн хорт хий илрүүлэгч зөөврийн багаж, хордлогын үед хүний бие дэх угаарын хий хэмжигч багажийг хүлээлгэн өгчээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өдөрт дунджаар 10-20 хүн ямар нэгэн байдлаар угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандан зөвлөгөө авч, эмчилгээ хийлгээд гардаг. Угаарын хийн хордлогын уршгаар монгол хүний амь нас, эрүүл мэнд хохирох ёсгүй. Тиймээс эрүүл мэндийн төвүүд иргэнийг угаарын хийн хордлого авсан эсэхийг шалгах, нотлох төхөөрөмжтэй болж байна гэлээ.

Холбоотой мэдээ

Нийт хүн амын 59.8 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад байна | DAAM.MN

Өнөөдрийн байдлаар Ковид19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн хүний тоо 1,944,128 болж, хүн амын

27/07/2021

Л.Баттөр: АНУ, Япон руу “Дельта” вирусийн сорьцыг явуулсан | DAAM.MN

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тохиолдуулан мэдэ

27/07/2021

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1115 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн амиа алдлаа | DAAM.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг

27/07/2021