Хятад коронавирусын халдвар санаатай тараасан хүнд дээд хэмжээ оноохоор төлөвлөж байна

16/02/2020 720

Коронавирусын халдвартай холбогдуулан Хятадын ХЗЯ Эрүүгийн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн хуулийн төсөл боловсруулж байгаа тухай Бээжингийн давж заалдах 2-р шатны шүүхийн албан ёсны сайтад мэдээлжээ. Нийтдээ хуулийн хариуцлага хүлээлгэх 21 үйлдэл нэмэгдэж буйгаас дөрөвд нь цаазын ял оноохоор тусгагджээ. Үүнд : -Коронавирусээр өвчилсөн болон халдвар тээгч болох нь нотлогдсон этгээд эмчилгээ болон хорио цээрийн дэглэмд хамрагдахаас зайлсхийх, оргон зугтаах, өвчтэй болон халдвар тээгч болохоо мэдсээр байж олон нийтийн газраар явах, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, бусдад тараах, тараахыг завдах, -Коронавирусын халдварын бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтанд халдах, хамгаалалтын хувцас хэрэглэлийг урж гэмтээх, нулимах, -Коронавирусын халдварын үед эрх бүхий албан тушаалтан нь эмчилгээ, ариутгалд зориулагдсан хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар ашиглах, үрэн таран хийх, ашиглан шамшигдуулах, -Коронавирусын халдварын үед эмнэлэг, эмийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын эрх бүхий этгээд нь чанар муутай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх,, ажил үйлчилгээ нийлүүлэх, барааны үнийг үндэслэлгүй нэмсэнээс иргэдэд ихээхэн хохирол чирэгдэл учруулсан тохиолдолд дээд хэмжээ оноохоор төлөвлөжээ. Одоогийн байдлаар коронавирусээр өвчилсэн, халдвар авсан байж магадгүй этгээдийн тухай мэдээлэл өгсөн хүнийг 1000 юань буюу 143 ам.доллароор шагнах журам үйлчилж эхэлжээ. Мөн халуун бууруулах, ханиалга намжаах эм бэлдмэл зарсан хувь хүн, аж ахуйн нэгжийг өндөр хэмжээгээр торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авч байна.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022