
Шинэ төрлийн коронавирусын халдварын голомт Хубэй мужид өнөөдрийн байдлаар 2048 хүн шинээр халдвар авч, 105 хүн нас барсан тухай албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Хятад даяар халдвар авсан хүний тоо 70.548, нас барсан хүний тоо 1.770 болжээ.
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 71,326, нас барсан өвчтөний тоо 1,775 болсон байна. Халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоог 10,610 гэж мэдээлжээ.
Хятадын эрх баригчдын зүгээс Бээжин хотод ирж буй тус улсын иргэдийг дор хаяж хоёр долоо хоног гэртээ байж, өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа юм байна.