
“Шударга тав” гэж өөрсдийгөө рекламдаад яваа “индрийн” таван гишүүний нэг болох Х.Нямбаатар өөрөө ч ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой . ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” компанийн зээлийн баталааг хангуулахын тулд Х.Нямбаатар ХУД-ийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байраа барьцаалуулсан байдаг юм. Х.Нямбаатар ганцаараа ч биш, “Хамаг Монгол групп” ХХК-ийг хамтран байгуулсан түүний төрсөн дүү Х.Нямаа, Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар зээлийн барьцааг гаргаж ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ. Өөрөөр хэлбэл “Өгөөдэй Ази” компанийн авсан зээлийн ард Х.Нямбаатар гишүүн өөрөө бий гэсэн үг.
