Орос улс Хятадын иргэдэд хилийн хориг тавилаа

19/02/2020 232

Шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор ОХУ өөрийн газар нутагт Хятадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх түр хугацааны хоригийг өчигдөр зарлажээ.

Хоригийг Москвагийн цагаар Пүрэв гарагийн шөнө дундаас эхэлж хэрэгжүүлэх захирамжинд ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин гарын үсэг зурсан байна.

Хоригийн үргэлжлэх хугацааг заагаагүй байна. Орос улс өмнө нь Хятад болон Монгол улстай залгадаг хилийн боомтуудаар Хятадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм.

Харин энэ удаагийн хориг хэрэгжсэнээр агаарын тээврээр ОХУ-д зорчиж ирэх Хятадын иргэдийг нэвтрүүлэхгүй болж байна.

Харин Оросын нисэх буудлаар дамжин өнгөрөх аялалд уг хориг үйлчлэхгүй гэнэ.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д Covid-19 вирус халдварласан гурван тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэдгээрийн хоёр нь Хятадын жуулчид бол нэг нь Японд саатуулагдсан “Diamond Princess” хөлгийн зорчигч ОХУ-ын иргэн эмэгтэй болсон байна.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021