
Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг зогсоох, реклам сурталчилгааны самбаруудыг буулгах хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулсаар байна.
Зарим аж ахуй нэгж байгууллагууд үүргээ ухамсарлаж цагаан сартай холбогдуулж сурталчилгааны самбараа буулгаж байгаад мэргэжлийн хяналтын байгууллагаас талархал илэрхийлжээ. Тухайлбал АПУ дэйри ХХК нь цэвэр сүүг сурталчилсан 20 самбар, Бамбууш ХХК нь нүнжиг хэвийн боовыг сурталчилсан таван самбарыг буулгасан. Мөн “Жи Эн Бевережис” ХХК нь “PEPSI” ундааг сурталчилсан эхийг сольж шаардлагыг ухамсарлан ойлгож, хүндэтгэн хамтран ажиллажээ.