
Өнөөдөр төрийн ордонд хуралдсан УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Коронавирус манай улсад яг орж ирсэн эсэхийг салбарын сайд хэлж өгөөч. Манай Орхон аймгийн ЭМН л гэхэд ганцхан амьсгалын аппараттай. Хэрэв тэнд коронавирустэй хоёр хүн илэрвэл ганц аппарат дээрээ яаж үйлчлүүлэх вэ. Нэгэнт энэ вирус манай улсад орж ирээгүй л юм бол яагаад сар шинийг хориод байгаа юм бэ? Монгол хүн байна даа, цагаан сараар нутаг орондоо очиж ах дүүстэйгээ гар зөрүүлж болохгүй юм уу” гэлээ