
Өчигдөр чингэлтэй дүүргийн ИТХ-ын хурлын хэсэг гишүүд ИТХ-ын даргаа огцруулах шаардлага бүхий хурлын тогтоолыг танилцуулж багагүй үймээн дэгдээсэн байна. Чингэлтэй дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй байгаагаас 30 нь МАН 5-н Ан-аас сонгогдсон байдаг. Гэвч МАН-ын 19-н төлөөлөгч сэмхэн хуйвилдаж нууцаар хуралдаж ИТХ-ын даргаа огцруулах тогтоолын төслийг танилцуулж маргаан дэгдээжээ. Уг нь бол хуулийн дагуу Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж ИТХ-ыг хуралдуулах товоо зарлах учиртай. Гэвч МАН-ын 19-н төлөөлөгч энэ хуулийг зөрчиж тэргүүлэгчдийн хурлыг үл тоож хоорондоо хөлөө шийлцэж чи бидээрээ тулжээ. Дөнгөж сая авсан мэдээллээр Чингэлтэй Дүүргийн ИТХ-ын даргын өрөөний хаалга үүдийг онгойлгож доторх эд хогшилыг коридорт гаргаж хаясан байдалтай байна. Мөн өрөө нь дотор нь МАН-ын 2-3 төлөөлөгч унтаж байгаа гэнэ.