
Улсын Онцгой комиссын дарга: Ө.Энхтүвшин: Нийт аймгийн онцгой комиссын дарга нараас Цагаан сарын баярын үёэр хөдөлгөөн хязгаарлаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүний дагуу Улс хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.
Мөн тэрбээр “УОК-ын тав дахь хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар эхлээд өмнөх гурван хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Ингээд зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос 5 сая хүн улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт бий болоход нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид үүнээс сургамж авах хэрэгтэй.