Баярын өдрүүдээр цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй

21/02/2020 362

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга П.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, Засгийн газрын шийдвэр гарч, цагдаа дотоодын цэргийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа.

УОК-ын тавдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааж, хязгаарлана.

21 аймаг, нийслэл хотоос гарч, орох автозамын гол уулзвар, гарц, баталгаат бус замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Нийт 51 цэгт цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийнэ.

Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд, жолооч та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хадаар зорчиж өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг зөвлөж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг сэрэмжлүүлье.

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх төр засгийн шийдвэр гарсан учраас өргөн дэлгэр золголт хийхгүй байх, уул хаданд гарахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Баянхонгор аймаг бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо | DAAM.MN

 Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн та

28/07/2021

КАТАР-МОНГОЛ хоорондын батлан хамгаалах, хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах хорооны даргатай уулзлаа | DAAM.MN

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар-Монгол хоорондын Батлан хамгаалах, хөрөнгө оруу

28/07/2021

АНУ-ын гимнастикийн тамирчин Байлз олимпын тэмцээнийг орхилоо | DAAM.MN

Олимпын дөрвөн алтан медальтай АНУ-ын гимнастикч Саймон Байлз өчигдөр орой багийн аварга ш

28/07/2021