Л.Оюун-Эрдэнэ: Говь-Алтай аймгийн Тамгын газарт архи оруулсан нь тогтоогдсон учир В.Рэнцэндоржийг чөлөөллөө|ДААМ.МН

21/02/2020 427

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна

Тэрбээр “Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар боллоо. Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан.

Ажлын байран дээр архидан согтуурахгүй байх тухай Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Тийм учраас Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байгаа. Өөртэй нь холбогдсон. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр ажлаас нь чөлөөлж, орлогч нь үүрэг гүйцэтгэнэ. 

Бусад асуудлаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. ЦЕГ-ын даргатай холбогдсон. Хоёр мэдээлэл өгсөн. Журам зөрчсөн бөгөөд баримтаар нотлогдсон буюу ЗДТГ-ын байр руу архи, согтууруулах ундаа оруулсан. 

Хүн амины хэрэгтэй холбоотой асуудлаар багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг хэлсэн.

Өөрөө бол архи, согтууруулах ундаа оруулсан нь үнэн, ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн” гэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Иргэн бүр эх оронч худалдан авагч байхыг  уриаллаа | Даам.мн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ү

30/06/2022

Төрийн дуулал, далбаа, сүлдэд алдаа байгаа хэмээн үзэж байна |Даам.мн

“Эх нутаг, хүн зон олноо хамгаалъя” төрийн бус байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, төрийн ду

30/06/2022

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 25 сантиметрээр даваад байна |Даам.мн

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 30-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй

30/06/2022