
БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирүсийн халдвар идэвхжиж, өндөр эрсдэлтэй орны тоонд бүртгэгдээд байгаа. Тодруулбал, одоогоор тус улсын 156 хүн халдвар авч, нэг иргэн нас бараад байгаа юм.
Вирүсийн идэвхжил ихэссэнтэй холбогдуулан, БНСУ-аас ирсэн зургаан монгол оюутныг тусгаарласан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.
Тэгвэл МИАТ-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Ням гаригт /2020.02.23/ 100 монгол иргэн ирэхээр тасалбараа бичүүлсэн байна. Тэднийг 14 хоног тусгаарлахаар бэлтгэлийг нь ханган ажиллаж байгаа аж.