ШУУРХАЙ: Монгол-Япон чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл зогсоолоо|ДААМН.МН

26/02/2020 625

Өнөөдөр /2020.02.26/ Улсын онцгой комисс шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Үүний өмнө Засгийн газраас Япон улсын нислэгүүдийг тодорхой хэмжээгээр цуцлах, Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах тэргүүтэй чиглэлүүдийг Улсын онцгой комисст өгөөд байсан.

Ийнхүү УОК-ын хуралдаанаар Монгол-Өмнөд Солонгос чиглэлийн нислэгийг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 11 хүртэл. Монгол-Япон чиглэлийн нислэгийг энэ сарын 28-наас гуравдугаар сарын 11 хүртэл цуцлах шийдвэрийг гаргажээ.

Үүний дээр сар шинийн баярын өдрүүдэд холбогдуулан тогтоосон хөл хорионы зохицуулалт болох Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 3 хүртэл сунгасан байна. Энд нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн багтаж буй тул ирэх сарын 3-ны өглөөний 08.00 цаг хүртэл нийтийн тээврийн автобус явахгүй боллоо

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022