
Манай улсын хэмжээнд 771,805 хүн “COVID-19”-ын халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад “КОРОНАВИРУС БУЮУ COVID-19 ” халдвар орж ирэх эрсдэл маш өндөр, тархах эрсдэл өндөр гэж үнэлэгдээд байна.
Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үзжээ.
Халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарах хүмүүсийг ТОДРУУЛБАЛ
- ахмад настан 400.000,
- архаг хууч өвчтэй 350.000,
- сүрьеэтэй 4000,
- хорт хавдартай 16.000,
- бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000,
- эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524,
- ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.