БНСУ-д оршин сууж байгаа “C-3”, транзит “В-2” визтэй Монгол иргэдийн анхааралд

27/02/2020 381

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2 дугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр цуцалсан хугацааг 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгасан.
Энэ хугацаанд БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “C-3” виз, транзит “В-2” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирнэ үү.

  • Гадаад паспорт
  • 2/25-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/
  • Өргөдөл

Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс олгох албан бичгийг /ноот/ ИРГЭН Та өөрийн биеэр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт эх хувиар нь аваачиж өгнө.

БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газар таны визийг ямар хугацаагаар сунгахыг шийднэ.

  • Сөүл, Генги мужаас бусад хол хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд эхлээд ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 утсаар
  • Гэрээт ажилчид виз болон бусад асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандаж, (02) 2266-9229, (02) 2278-8030 утсаар
  • Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандаж, (051)465-9996, 010-4966-7103 утсаар тус тус холбогдох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулна уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021