Ч.Хүрэлбаатар: Зах, худалдааны төв тэргүүтэй түрээсийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг татвараас чөлөөлөх зохицуулалт хийнэ|ДААМ.МН

28/02/2020 392

Өнөөдөр /2020.02.28/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр,

“Сүүлийн өдрүүдэд шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэл байгаатай холбогдуулж улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ үед тодорхой хэмжээний эдийн засгийн агшилт явагдаж байна. Тиймээс эдийн засгаа чангатгахын тулд авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ” хэмээгээд,

“Нэгт, тасалдаад буй нүүрс, газрын тосны экспортыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. Ингэхдээ холбогдох ажилчдад эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайтар сахих, хилээр гарсан өдрөө буцаж орж ирэх гэх мэт шаардлагуудыг тавихаар болсон. 

Хоёрт, эдгээр өдрүүдэд Нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүйн алданг торгуулийг авахгүй. Энэ талаар УИХ хуралдаж, эцэслэн шийдвэрлэнэ. 

Мөн зарим нэг ААН-үүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд доголдож буй энэ үед ямар нэг торгууль ноогдуулахгүй байх асуудлыг мөн тавьж, УИХ-аар шийдвэрлүүлнэ.

Гуравт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн эдгээр өдрүүдэд зах, худалдааны төв тэргүүтэй газруудад түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд түрээсийн орлогод ноогдуулах татварыг нэг удаад чөлөөлж өгөхөөр зохицууллаа. Гэхдээ зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгдчэд хамаарна гэдгийг анхаараарай” гэлээ.

Холбоотой мэдээ

Тогтоол усанд 13 настай хүү осолджээ | DAAM.MN

Тогтоол усанд дахин хүүхэд живж осолджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нугын

21/09/2021

ШӨХТГ: Өчигдөр шалгасан шатахуун түгээх станцууд нөөцийн савандаа бага нөөцтэй байна | DAAM.MN

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт ш

21/09/2021

Цэргийн албыг цэргийн музейд “хаах” боломжтой боллоо | DAAM.MN

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугац

21/09/2021