
COVID-19 коронавирус тэжээвэр амьтанд халдсан анхны тохиолдол Хонконгт бүртгэгджээ. Энэ тухай тус арлын Засгийн газрын Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газар мэдээлсэн байна. Нохойн эзэн коронавирусээр өвдсөн болох нь урьдчилсан шинжилгээгээр оношлогдсон аж. Эзэн нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нохойг нь амьтдыг тусгаарладаг газар аваачин шинжлэхэд коронавирус илэрчээ. Гэхдээ тоо нь цөөхөн гарсан байна. Нохойн биеийн байдалд өвчний ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаагүй аж. Гэрийн тэжээвэр амьтад уг өвчний халдвар авдаг эсвэл өөрөө халдаах тээгч болдог эсэхийг талаар одоогоор тогтоогдоогүй байна. Мэргэжилтнүүд уг нохойн биеийн байдлыг хянаж байгаа бөгөөд нэмэлт шинжилгээ авах юм байна.