СЭРЭМЖ: ШИНЭ ЗЕЛАНДАД КОРОНАВИРУС БҮРТГЭГДЭЖ ХАЛДВАР ТАРХСАН 56-ДАХЬ УЛС БОЛОВ | ДААМ.МН

28/02/2020 440

Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд саяхан Иран улсад зорчоод ирсэн нэг хүн нь коронавирусын халдвар авсан болох нь өнөөдөр тогтоогдсон талаар мэдээлжээ.Вирусын халдвар авсан 60 орчим насны иргэнийг Шинэ Зеландын Окланд хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж эхэлсэн бөгөөд биеийн байдал нь сайжирч байна гэжээ.

“Хэдий коронавирусын анхны тохиолдол ийнхүү манай улсад бүртгэгдсэн ч нийгэмд тархах эрсдэл нь бага хэвээр байна” гэж тэрээр хэлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тухайн иргэний явсан замыг тодруулж, тандалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Тэгэхэд өвчтөн нь Техранаас онгоцонд суун, Индонез улсаар дамжин Шинэ Зеланд улсад хоёрдугаар сарын 26-ны өдөр буужээ. Коронавирусын халдвар бүртгэгдсэний дараа нас баралтын төвшин нь Хятадаас ч өндөр байгаа Иран улстай агаарын хилээ хаахаар болжээ. Одоогийн байдлаар Иранд нийт 26 хүн нас бараад буй.

Ингэснээр дэлхий дахинд коронавирусын халдвар бүртгэгдсэн улсын тоо 56-д, нийт халдвар авсан хүний тоо 83,707 боллоо.Халдвар хамгийн их тархсан 10 улсыг харвал:

  • 78,824 БНХАУ
  • 2,337 Өмнөд Солонгос
  • 655 Итали
  • 270 Иран
  • 214 Япон
  • 93 Сингапур
  • 93 Хонгконг
  • 60 АНУ
  • 48 Герман
  • 43 Кувейт

 Эх сурвалж:South China morning post

Холбоотой мэдээ

Тогтоол усанд 13 настай хүү осолджээ | DAAM.MN

Тогтоол усанд дахин хүүхэд живж осолджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нугын

21/09/2021

ШӨХТГ: Өчигдөр шалгасан шатахуун түгээх станцууд нөөцийн савандаа бага нөөцтэй байна | DAAM.MN

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт ш

21/09/2021

Цэргийн албыг цэргийн музейд “хаах” боломжтой боллоо | DAAM.MN

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугац

21/09/2021