Солонгост вирусын халдвар авсан 600 хүн ор сулрахыг хүлээн, эхнээсээ нас барж байна | ДААМ.МН

28/02/2020 8020

Вирусын халдвар авсан 74 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгдэхээ хүлээсээр нас барсан харамсалтай хэрэг гарсны дараа Өмнөд Солонгосын эрх баригчид Тэгү хот дахь орны тоог нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ. Өвчтөний хувьд архаг бөөрний дутагдалтай байсн бөгөөд бөөр шилжүүлэх мэс засалд орсны дараа өнгөрөгч бямба гарагаас эхлэн хөнгөн халуурч эхэлсэн байна.Тухайн үед эмнэлэгт коронавирусын өвчтөнг хэвтүүлэх сул ор байгаагүй учир өдөр хоёр удаа утсаар ярьж, биеийн байдлыг нь тандаж байжээ.Улмаар өнөөдөр амьсгалж чадахгүй болон нас барсан байна. Ингэснээр коронавирусээр нас барагсдын тоо тус улсад 13-т хүрлээ.Сүүлийн гурван өдрийн хугацаанд халдвар авагсдын тоо хоёр дахин нэмэгдэж 2,337-т хүрснээс 84 хувь нь Тэгү хотоос гаралтай байна.Одоогоор Солонгосын дөрөв дэх том хот болох Тэгүд нийт 500 орчим хүн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа бол халдвар авсан 600 хүн ор сулрахыг хүлээн,гэртээ эмчийн хяналтанд байгаа юм. Өмнө нь халдвар авсан бүх хүмүүсийг эмнэлэгт тусгаарлаж байсан бол одооноос эхлэн биеийн байдлын хүнд,хөнгөнөөс нь шалтгаалан хэвтүүлэх боломжийг судалж байна гэж албаныхан хэлжээ.Мөн улсын эмнэлгүүд болон Тэгү хот дахь цэргийн эмнэлгүүдэд илүү ор бэлтгэхээр ажиллаж байна гэжээ.

Эх сурвалж:South China morning post

Холбоотой мэдээ

Иргэн Б.Болороо шүүх дээр ялжээ|DAAM.MN

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн жилийн д

18/09/2020

У.Хүрэлсүх В.В.Путинг дуурайдаг шиг Ерөнхийлөгчийг дуурайгч бас бий | Daam.mn

Хүн өөрөөсөө илүү хүнийг харж, даган дуурайж хөгждөг гэдэг. Үүний жишээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх

17/09/2020

2 сая төгрөгийн үнэтэй хог хаягдал жижиглэх төхөөрөмжийг 14 сая төгрөгөөр нийлүүлжээ

БОАЖЯ-наас хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг 21 аймгийн Байгаль орчны газар

16/09/2020