
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авчээ. Тодруулбал, түүнийг бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилсныг тогтоож, хоёр сая төгрөгөөр торгосон байна. Иргэдийн гомдлын дагуу түүнд нэгдүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна. Улмаар, хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 заалтуудын дагуу торгожээ.
Эргэн сануулахад, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа нь эмэгтэй хүнийг зүй бусаар доромжилж харьцаж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Тухайн бичлэгт охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг доромжилж, бичлэгээ олон нийтийн сүлжээнд цацсан юм.