БНХАУ : Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргалаа | ДААМ.МН

28/02/2020 569

Банкны өрийг хойшлуулах, хүүг тооцохгүй болгох шийдвэр гаргаснаа Хятадын Засгийн газрын тэргүүн Ли Көчян  мэдэгдлээ. Аливаа улс орны эдийн засгийн хөдлөх хүч болсон салбар бол Жижиг, дунд үйлдвэрлэл. Тэр ч утгаараа Covid-19 вирусийн тархалтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, БНХАУ хөл хорио тогтоож байгаа энэ цаг үед Хятадын төр, засгийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих шийдвэр гаргасан гэж Хубей мужид болсон уулзалтын үеэр Ли Көчян хэллээ. Шийдвэрийн хүрээнд  Хубей мужийн ЖДҮ эрхлэгчдийн банкны зээл төлөх хугацааг энэ оны  зургадугаар сар хүртэл хойшлуулах, хүүгийн хүүгийн хүүгээс бүрэн чөлөөлөх аж. Тус шийдвэр зөвхөн Хубей мужийн бүх жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хамааралтай гэж Хятад улсын ерөнхий сайд уулзалтынхаа төгсгөлд нэмж хэллээ. Монгол улсын хувьд ч ижил төстэй нөхцөл байдал үүссэн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны зээлээ төлөхөд хүндрэл үүсч, төр засгийн шийдвэрийг хүлээн сууна. Тиймээс ч банкууд зээлийн хүүгийн гүйлтээ зогсоож, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлээ төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй хэмээн  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон удирдах зөвлөл, бага хурлын гишүүд байр сууриа илэрхийлж дээрх асуудалд анхаарлаа хандуулахыг төр, засгаас хүсэж байгаа юм.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021