Хятадын агаарын бохирдол эрс буурсныг NASA мэдээлжээ

02/03/2020 309

Шинэ коронавирусийн тархалтыг зогсоохын тулд Хятадад хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэм тус улсын агаарын бохирдлын хэмжээг эрс бууруулсан тухай NASA өнгөрсөн Бямба гарагт мэдээлжээ.

Хиймэл дагуулаас буулгасан зургаас харвал хоёрдугаар сарын турш Хятадын хотуудын агаар дахь азотын давхар ислийн хэмжээ их хэмжээгээр буурсан байна.

Энэ бодис нь түлш шаталт, автомашин, цахилгаан станц, барилгын үйл ажиллагаанаас үүсдэг юм.

Хятад дотроо коронавирусийн тархалтын голомт болсон Ухань хотод агаарын бохирдол эрс буурсан байна.

NASA-гийн агаарын чанарын мэргэжилтэн Фэй Лю “Нэг үйл явдалтай холбоотойгоор ийм өргөн газар нутагт агаарын чанар эрс сайжрахыг би анх удаагаа харж байна” гэж ярьжээ.

Өмнө нь Хятадад зөвхөн сар шинийн баяраар үйлдвэрүүдийн ажиллагаа зогсоход, мөн Бээжингийн олимпийн наадмын үеэр ийм үзэгдэл ажиглагдаж байсан ч энэ удаагийнхтай харьцуулах аргагүй байсан гэнэ.

Тухайлбал 2005-аас 2019 оны хугацаанд жил бүрийн энэ үед агаар дахь азотын давхар ислийн хэмжээ дунджаар 10 хувь буурдаг байсан бол энэ жил дунджаар 30 хувь буурсан байна.

Үүнээс гадна CarbonBrief байгууллагын гаргасан судалгаанд өгүүлснээр коронавирусийн тахал Хятадын хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг 25 хувиар бууруулж байгаа ажээ.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

Тогтоол усанд 13 настай хүү осолджээ | DAAM.MN

Тогтоол усанд дахин хүүхэд живж осолджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нугын

21/09/2021

ШӨХТГ: Өчигдөр шалгасан шатахуун түгээх станцууд нөөцийн савандаа бага нөөцтэй байна | DAAM.MN

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт ш

21/09/2021

Цэргийн албыг цэргийн музейд “хаах” боломжтой боллоо | DAAM.MN

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугац

21/09/2021