
Улсын Онцгой комиссын хуралдаанаар БНСУ, Япон Улс, Итали улс, Лалын Бүгд найрамдах Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо ирж буй Монгол Улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.