Б.Янжмаа: “Самсунг” үйлдвэрт дахин коронавирусийн халдвар гарсан учраас үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон| ДААМ.МН

02/03/2020 618

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирустэй холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа халдвар гарсан улс орнуудын талаар дараах мэдээллийг өглөө.

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “БНХАУ-ын Хубэй мужид халдварын тохиолдол буурч байгаад сүүлийн хоёр өдрийн байдлаар нэмэгдсэн байна. АНУ-д ням гарагт нас баралтын анхны тохиолдол бүртгэгдсэн. Тус улсад нас барсан тохиолдлуудын хувьд халдвар гарсан улс орнуудад зорчсон түүх байхгүй учраас халдварыг хэрхэн яаж авсан бэ гэдгийг судалж байгаа. Калифорни мужид эмнэлгийн хоёр ажилтан шинээр халдвар авсныг гэрт нь тусгаарласан талаар мэдээлсэн. Түүнчлэн Нью-Йорк мужид халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Самсунг үйлдвэрт дахин халдвар гарсан. Ажилчин нь коронавирусын халдвар авсан учраас үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Канад улсад дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Герман улсад 66-130 болж нэг дахин нэмэгдсэн байна. Франц улсад орон нутгийн сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ”

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021