Шинчонжи сүмийн 12 удирдагчийг хүн амины хэрэгт буруутгаж, эрэн сурвалжилж эхэлжээ| ДААМ.МН

02/03/2020 1583

Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусийн халдвар маш хурдан тархаж, өдгөө халдварын хамгийн том голомт болоод байгаа билээ. Ердөө сар гаруйн хугацаанд тус улсад 4,212 хүн уг халдвараар өвчилж, 22 хүн нас бараад байна.

Тэгү хотод үйл ажиллагаа явуулдаг Шинчонжи нэртэй Христийн сүмээс халдвар авагсдын тоо нийт халдварын 70 орчим хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, 4212 тохиолдлын 3,000 орчим нь Тэгү хотын оршин суугчид тэр дундаа Шинчонжи / Шинэ тэнгэр шинэ газар / сүмийн итгэгчид байгаа юм. Сөүл хотын захирагч Пак Вон Сүн халдварт өвчний тархалтын эсрэг тус сүмийн удирдлагууд эрх баригчидтай илүү ойр хамтран ажилласан бол олон хүний амийг аврах боломжтой байсан гэж үзэж байгаа аж.

Иймд тус сүмийг үндэслэгч Ли Ман Хэ болон бусад 12 удирдагчийг хүн амины хэрэгт буруутгаж, эрэн сурвалжилж эхэлжээ.

Түүнчлэн тус сүмээс 317 мянган 320 гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгөхөөс татгалзаж, шаардлага хүргүүлсний эцэст холбогдох баримт бичгүүдийг гарган өгсөн ч тэдгээрийн мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай байсан нь вирусийн эсрэг тэмцэх ажилд маш их саад учруулсныг прокурорын газраас мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

Иргэн Б.Болороо шүүх дээр ялжээ|DAAM.MN

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн жилийн д

18/09/2020

У.Хүрэлсүх В.В.Путинг дуурайдаг шиг Ерөнхийлөгчийг дуурайгч бас бий | Daam.mn

Хүн өөрөөсөө илүү хүнийг харж, даган дуурайж хөгждөг гэдэг. Үүний жишээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх

17/09/2020

2 сая төгрөгийн үнэтэй хог хаягдал жижиглэх төхөөрөмжийг 14 сая төгрөгөөр нийлүүлжээ

БОАЖЯ-наас хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг 21 аймгийн Байгаль орчны газар

16/09/2020