САЙН МЭДЭЭ: Коронавирусын халдвар авсан 98 настай эмэгтэй эдгэрчээ| ДААМ.МН

02/03/2020 313

БНХАУ-д шинэ коронавирусээр халдварласан 98 настай эмэгтэй эдгэрч, Хубэй мужийн нийслэл Ухань хотын эмнэлгээс өнгөрсөн ням гарагт гарчээ. Хятадад “COVID-19” халдвар авсан хамгийн өндөр настай хүн эдгэрсэн тохиолдол энэ болжээ.

Ухань хотын Жянань дүүрэгт амьдардаг өндөр настан Ху өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр халуурч эхэлсэн бөгөөд тэрбээр коронавирусний халдвар авсан 55 настай охиныхоо хамтаар “Лэйшаньшань” эмнэлэгт өнгөрсөн сарын 13-нд хэвтжээ.

Биеийн байдал нь тун хүнд байснаас гадна Цельсийн 40 хэм хүртэл халуурч байсан өндөр настай эмэгтэйд вирусний эсрэг эм уулгаж, халдварын эсрэг эмчилгээ хийсний зэрэгцээ биеийн байдлыг нь 24 цагийн турш хянаж байжээ.

“98 настай өвчтөн эдгэрсэн нь эмчилгээ хийлгэж буй бусад өвчтөнд итгэл найдвар төрүүлнэ” гэж “Лэйшаньшань” эмнэлгийн мэргэжилтэн Ван Синхуань мэдээлсэн байна.

“Лэйшаньшань” нь коронавирусний халдвар авсан өвчтөнүүдэд зориулан барьсан хоёр эмнэлгийн нэг бөгөөд өнгөрсөн ням гаргийн байдлаар уг эмнэлгээс нийт 200 хүн гарчээ.

Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ

С.Энхболд: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт иргэн бүрийг хамруулна | DAAM.MN

Аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлт нь эх хүүхдийн эрүүл мэндийн тусл

26/11/2021

КОВИД-19-ийн 586 тохиолдол батлагдаж, таван хүн нас баржээ | DAAM.MN

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 ц

26/11/2021

Био-анагаахын хүрээлэнг нээлээ | DAAM.MN

Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тох

26/11/2021