Сарын түрээсийн төлөлт, зээлийн хүүг хойшлуулах уриалгыг хүргүүллээ| ДААМ.МН

02/03/2020 195

Өнөөдөр /2020.03.02/ “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос сарын түрээсийн төлөлт, зээлийн хүүг хойшлуулах уриалгыг Монгол банкинд хүргүүллээ.

“COVID-19” халдвар тархсантай холбоотой авч буй хорио цээрийн улмаас баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эдийн засгийн хүн байдалд ороод байна. Үүний улмаас жижиг дунд бизнэс зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрчээ. Иймд тэд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд хорио цээр дуустал зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлт тавьж байгаа аж.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос “ Улсын Их хурал яаралтай ээлжит бус чуулганаар хуралдах, Засгийн газраас нийгмийн даатгал болон татварын төлөлтийн хойшлуулах, хугацаандаа төлөөгүйн улмаас тавих торгуулиас чөлөөлөхийг хүсэж байна. Мөн Засгийн газраас Зээлийн эргэн төлөлтийн тухай хуулийг өргөн барьж, зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг яаралтай зарлахыг хүсмээр байна” гэдгээ мэдэгдлээ.


Холбоотой мэдээ

Б.Баттүшиг Э.Цэндбаатарыг аав ээждээ хаягдсан гэх зэргээр доромжилжээ | DAAM.MN

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Токио 2020 олимпын багийн ахлагч Б.Баттүшиг твиттер хуудаст

13/09/2021

Соёлын сайд Ч.Номин: Соёлын бүтээлч үйлдвэрлэл ирээдүйд Монголыг дэлхийн зах зээлд гаргах хамгийн чухал салбар | DAAM.MN

Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртна

07/03/2021