Онцгой нөхцөл үүсвэл ээлжит сонгуулийг хойшлуулж болно

03/03/2020 204

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 77 улсад бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 90,925 болсон бол 3,125 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл өндөртэй улсын нэг болоод буй.
Тэгвэл ердөө гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болохоор товлогдоод байгаа. Тодруулбал, 2020 оны зургадугаар сарын 24-ны өдөр УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр болно. Түүнээс өмнө хуулийн дагуу намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулах, нэр дэвшигчээ тодруулж, бүртгүүлэх гээд хуваарийн дагуу ажлууд өрнөж буй.

Хэрэв коронавирусийн халдварт өвчний дэгдэлт намдахгүй, магадгүй манай улсад тохиолдол бүртгэгдвэл энэ удаагийн ээлжит сонгууль хэрхэх вэ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны  Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Хэрвээ онцгой нөхцөл байдал үүсвэл сонгуулийн үйл ажиллагааг УИХ зогсоож болно гэсэн хуулийн заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4 дээр хэрвээ онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан. Тэгэхээр энэ бол Их хурлын бүрэн эрхийн асуудал” гэжээ.

Өөрөөр хэлбэл, хэрэв онцгой нөхцөл үүсвэл энэ парламент УИХ-ын сонгуулийг зогсоох, хойшлуулах боломжтой бөгөөд онцгой нөхцөл байдал арилсны дараа ажлын долоо хоногийн дотор УИХ сонгуулийг дахин товлон зарлах зохицуулалттай.  Ингэхдээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө зарлаж, зарласан хугацаанаас нь хойш дор хаяж хоёр сарын дараа санал хураалт зохион байгуулагдах боломж үүсэх юм байна.

Сануулахад, Улсын онцгой комисс болон Засгийн газрын олон нийтийн үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, хөл хориг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байгаа юм.

Холбоотой мэдээ

Б.Баттүшиг Э.Цэндбаатарыг аав ээждээ хаягдсан гэх зэргээр доромжилжээ | DAAM.MN

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Токио 2020 олимпын багийн ахлагч Б.Баттүшиг твиттер хуудаст

13/09/2021

Соёлын сайд Ч.Номин: Соёлын бүтээлч үйлдвэрлэл ирээдүйд Монголыг дэлхийн зах зээлд гаргах хамгийн чухал салбар | DAAM.MN

Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртна

07/03/2021