Ерөнхийлөгч Х.Баттулгыг Камбожийн ерөнхий сайд шүүмжилжээ| ДААМ.МН

03/03/2020 1324

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д шуурхай айлчлал хийж, тахал өвчин дэгдээд буй хүнд нөхцөл байдалд нь тусламж үзүүлэхээ илэрхийлсэн. Харин эх орондоо эргэж иргээд шинэ коронавирусийн халдвар тархсан бүс нутагт зорчсоны хувиар 14 хоногийн турш ажиглалтын дор тусгаарлагдаж буй.

Тэгвэл энэ үйл явдлын талаар Камбож улсын ерөнхий сайд Хун Сен өөрийн шүүмжлэлт байр суурийг олны өмнө хурлын илтгэл тавих үеэрээ илэрхийлсэн байна. Тодруулбал айлчлал хийж ирээд өөрийгөө тусгаарлах нь дипломат ёсонд нийцэхгүй хэмээжээ.

Тэрбээр, “Монголын ерөнхийлөгчийг Хятадад зорчиж ирчхээд тусгаарлалтад орсон үйлдэл зөв эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ мэдээг харсан даруйдаа би лав Хятад руу явахгүй байсан нь дээр юм байна гэж бодсон” гэж ярьсан байна.

Эх сурвалж: Fresh News Asia

Холбоотой мэдээ

Н.ЭРДЭНЭБИЛЭГ: NUDE ЗУРАГ НҮЦГЭЛЭХДЭЭ БИШ ДОТООД ГОО САЙХНЫГ ХАРУУЛАХДАА ОРШДОГ | DAAM.MN

Сайхан бүхнийг гэрэл зурагтаа буулгах дуртай хөдөлмөрч залуусын нэг бол гэрэл зурагчин “Pantur Photo

16/05/2022

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022