
Өнөөдрийн /2020.03.03/ 11.00 цагийн Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийх үеэр иргэд болон аж ахуйн нэгжүүд хандив өглөө.
- Голомт банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 100 сая төгрөг
- “Бичил Глобус” санхүүгийн байгууллагаас 33 сая төгрөг
- “Ач” анагаах ухааны их сургуулиас 20 сая төгрөг, хамгаалалтын хувцас зэргийг тус тус ЭМЯ-нд хандивлалаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монголын ард түмэн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбараа дэмжин хандив өргөж байгаад талархаж байна. Нэг ч төгрөгийг шамшигдуулахгүйгээр эзэнд нь хүргэх болно. Хандивын мөнгийг зориулалтаар нь хэрэглэнэ. Та бүхэн итгэлтэй байж болно” гэдгийг хэллээ.