АНУ нь “Талибан”-ы таван мянган хүнийг шоронгоос суллуулна| ДААМ.МН

03/03/2020 362

АНУ-ын удирдлага нь “Талибан” хөдөлгөөнөөс олзлогдсон 5000 хүнийг суллуулахаар Афганистаны удирдлагатай хэлэлцээ хийж байгаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ярьжээ.

Тэрээр “Fox News” ТВ сувагт ярилцлага өгөх үеэр энэ талаар анх мэдэгдсэн бөгөөд “Талибан” хөдөлгөөн ба АНУ-ын хооронд байгуулсан хэлэлцээнд олзны хүмүүсээс солилцох тухай заалт бий гэдгийг тодруулжээ.

Энэ заалтын дагуу “Талибаны” олзны хүмүүсийг суллуулж чадвал Вашингтон ба лалын явцуу үзэлт байгууллагын удирдлагын хооронд илүү итгэлцлийн уур амьсгал бий болно гэж найдаж байгаа юм байна.

Вашингтон ба “Талибан” хоёр нь хоёрдугаар сарын 29-нд Афганистанд энх тайвныг тогтоох тухай тунхагт гарын үсэг зурсан юм. Энэхүү тунхаг нь Афганистан дах АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчнийг гаргах, гал зогсоохтой холбоотой бүх үйл явыг зохицуулах үүрэгтэй маш чухал баримт юм. АНУ нь 2001 оноос хойш 19 жилийн турш Афганистанд байлдааны ажиллагаа явуулж байгаа юм. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн сонгууль болгоноор Афганистан дах цэргийг гаргана, “Талибан”-тай тохиролцох тухай яригдаж байгаад, сонгууль дуусмагц мартагддаг.

Гэвч энхийн тунхгийг “Талибан” хөдөлгөөн Афганистанд энх тайвныг авчрах үйл явцын эхлэл бус харин Америкийн ялсан ялалтын өдөр гэж хүлээн авч, энд тэндгүй баярын арга хэмжээ зохион байгуулжээ. Улмаар гуравдугаар сарын 2-нд Афганистаны арми ба цагдаагийн эсрэг байлдааны ажиллагаагаа сэргээж буйгаа  мэдэгдээд байсан юм. Ийм нөхцөлд олзонд байсан 5000 хүнийг нь суллан явуулах нь гал дээр тос хийсэнтэй адил нөлөө үзүүлнэ гэж зарим шинжээч мэдэгдэж байна.  Мөн Ерөнхийлөгч Трампыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Афганистан дах америк цэргүүдийг гаргасан баатар болж, рейтингээ өсгөхийн тулд өөрийн талыг баримтлагч Афганистаны Засгийн газар болон бусад холбоотнуудаа хөсөр хаяж байна гэж зэмлэж байна.

Афганистаны одоогийн Засгийн газрыг АНУ-ын цэрэг санхүүгийн дэмжлэггүйгээр нэг сар ч тэсэхгүй гэж үзэх хүн олон байна. Тэгээд ч Америкийн дэмждэг Афганы албан ёсны удирдлагууд нь бараг жилийн өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоорондоо түнжин хагарч, давхар Засгийн газар байгуулж, хөлөө жийлцээд эхэлсэн. Америкийн цэргийн хүч байгаа тулдаа л хоорондоо ил цагаан байлдахгүй тэсээд байгаа юм. Одоо ийнхүү Америк цэргээ гаргаад эхэлбэл амьд үлдэхийн төлөө ээлжит удаагийн нүсэр том иргэний дайн дэгдэж магадгүй болжээ. 

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022