
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нэр төрөө сэргээлгэх үндэслэлээр шүүхэд албан ёсоор хандсан байна.
Д.Сумъяабазар сайдын тухайд “УУХҮЯ-ны бүхий л үйл ажиллагаа УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу тогтоол, шийдвэртэй хуулийн дагуу явсаар ирсэн. Эрдэнэс-Тавантолгой компанийн тухайд ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд бүгд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын өгсөн зөвлөмж, тогтоолын дагуу хийгдсээр ирсэн.
Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ салбарын яамны олон ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг илтэд гуйвуулсан, хувь хүний нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг удаа дараалан олон нийтэд тараасан тул ийнхүү шүүхэд хандахаар болсон байна.
