Одонтой ээжүүдийн мөнгийг ирэх сард олгоно

16/01/2020 261

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог. Уг журмын дагуу хоёрдугаар сард буюу Сар шинийн баярын өмнө олгодог юм. Энэ жил ч мөн одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна.

Холбоотой мэдээ

Л.Халтар сайд тушаал өгсөх тусам УБТЗ-ынхаа “аранга” болж хувирсан | DAAM.MN

Нэг. Л.Халтар нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургу

30/07/2021

“Pfizer” вакцин хийлгэсний дараа хөх томордог эсэх нь нотлогдоогүй | DAAM.MN

“Covid-19”-ийн эсрэг “Pfizer” вакцин хөхний хэмжээг томруулдаг гэх мэдээлэ

30/07/2021

Ө.Дүүрэнбаяр эхний барилдаандаа ялагдлаа | DAAM.MN

Токио 2020 олимпын наадмын нээлтэд Монголын Улсын төрийн далбааг барин алхсан ОУХМ Ө.Дүүрэ

30/07/2021