Төрсөн эгчийнхээ амь насыг хохироосон хэрэг гарчээ

05/03/2020 1004

Өвөрхангай аймагт өнгөрсөн шөнө хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Тарагт суманд гуравдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалгахад 38 настай эмэгтэй Г  нь төрсөн эгч 55 настай С-ийн амь насыг  хохироосон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Г нь эгчийгээ архи уулаа гэх шалтгаанаар толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохисон хэмээн мэдүүлжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.  

Дашрамд дурдахад, цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд 5869 дуудлага бүртгэгдсэнээс үүний 186 гэмт хэргийн шинжтэй байсан бол бусад нь зөрчлийн буюу архидан согтуурсан шинжтэй дуудлага байжээ. Архинаас улбаалан бусдын амь насыг хохироосон дөрвөн гэмт хэрэг бүгд ахуйн хүрээнд үйлдэгдсэн байна. Тухайлбал, хамт архи ууж байгаад нэгнээ хутгалсан гурван тохиолдол бүртгэгдсэн бол шунахайн сэдлээр нэгийгээ боож амь насыг нь хохироосон тохиолдол нэг бүртгэгджээ. 


Тэгвэл  Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2020.03.04/ нийт 153 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 96 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг  хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

Гуравдугаар сарын 4-ны өдрийн 11:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр  хороо Нарны замд байрлах авто угаалгын газрын угаагч С нь үйлчлүүлэгчийн Landcruiser 100 маркийн автомашиныг гаргах үедээ Hyundai elentra маркийн З жолоочтой автомашин, lexus-570 маркийн Б жолоочтой автомашин, Nissan sunny маркийн Г жолоочтой автомашинуудыг тус тус мөргөж, зам тээврийн осол гаргажээ.

Гуравдугаар сарын 5-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг Өнчин зооны энгэр  гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд  Toyota allion  маркийн П жолоочтой автомашины жолооч зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан Mitsubishi Airtrek маркийн автомашины Ц жолоочтой автомашиныг мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироосон хэргийг тус, тус шалгаж байна.

Холбоотой мэдээ

Тогтоол усанд 13 настай хүү осолджээ | DAAM.MN

Тогтоол усанд дахин хүүхэд живж осолджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нугын

21/09/2021

ШӨХТГ: Өчигдөр шалгасан шатахуун түгээх станцууд нөөцийн савандаа бага нөөцтэй байна | DAAM.MN

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт ш

21/09/2021

Цэргийн албыг цэргийн музейд “хаах” боломжтой боллоо | DAAM.MN

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугац

21/09/2021