ШИНЭ 20 МЯНГАТЫН ДЭВСГЭРТ

05/03/2020 956

Монголбанк 50, 20,000 төгрөгийн дэвсгэртэд хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргасан. Шинэчилсэн хамгаалалтын элементүүдийг иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой. Тэрчлэн гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон гурван хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг оруулж өгчээ. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой хослуулснаараа онцлог.

Төв банкны ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэсэн 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болсон. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас хуурамчаар үйлдэх нь олширчээ. Иймээс уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоосон бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд арилжааны банк болон төв банкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болох юм. 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022