Эхнэрээ жорлонд дүүжилж хөнөөгөөд зугтсан хэрэгтнийг баривчилжээ

05/03/2020 1488

Баянзүрх дүүргийн тав дугаар хорооны нутаг дэвсгэрт /2020.02.29-нөөс 03.01/-ний шилжих шөнө 35 настай иргэн О гэрийнхээ модон жорлонд хоолойгоо боомилсон байдалтай олдсон.

Хэргийг мөрдөн шалгах явцад, хамтран амьдрагч Д нь талийгаачийн амь насыг бүрэлгэж, улмаар гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор О-г өөрийгөө олсоор дүүжилсэн болгож орхиод хэргийн газраас оргон зайлсан байжээ. Д нь урьд өмнө хоёр удаагийн ял шийтгэл эдэлж байсан аж.

Улмаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 72 цагийн дотор түргэн шуурхай ажиллаж, гэмт этгээдийг илрүүлж баривчилсан байна.Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022