Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалт хугацаандаа авагдана

06/03/2020 338

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр:

1. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой ЗОХИЦУУЛАЛТ хийгдсэн. ЕБС-ийн сурагчдаас төгсөлтийн болон улсын шалгалт авахгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж олон асуулт ирж байна. ЕБС-ийн төгсөлтийн болон улсын бүх шалгалтыг цуцалсан. Жилийн эцсийн дүнгээ улиралын дүнгээрээ нэгтгэж гаргадаг байдлаар гаргана.

“Элсэлтийн ерөнхий шалгалт хугацаандаа авагдана” Монгол хэлний шалгалтыг мөн авна. Боловсролын чанарын үнэлгээний шалгалт явагдана. Үүнийг нийтийг хамарсан маягаар сургуулийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байдлаар хийхээр байна.

2. Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдсантай холбогдуулан Боловсролын зээлийн сангийн журам өөрчлөгдөх ёстой юм. Сургалтын төрийн сан нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх, хагас болон бүтэн өнчин, эцэг эх нь тэтгэврийн, өрх толгойлсон сургалтын голч өндөртэй оюутан залуучуудад төрөөс сургалтын төлбөрийг төлж, хөнгөлдөг ийм сан. Суралцагч нартай гэрээ байгуулдаг. Үүнд

Нэгдүгээрт, Сурлагын чанар өндөр байх, Хоёрдугаарт, Эх орондоо таван жил нийгмийн даатгалаа төлөөд ажиллах шаардлагыг тавьдаг.

Боловсролын зээлийн санд 14 мянга орчим дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөгчдийн 16 орчим тэрбум төгрөгний зээл байна. 2016 оноос хойш жилд 10 орчим мянган оюутан боловсролын зээлийн санд хамрагдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022

БНАСАУ-д коронавируст халдвар бүртгэгдсэн талаар Пхеньян мэдээллээ | DAAM.MN

БНАСАУ-д COVID-19 коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Пхеньян мэдэгдлээ. Албаны

16/05/2022