ХӨСҮТ: Автсралиас ирсэн ээж, охин хоёр хоолой нь өвдсөн зовиуртай байсан учраас тусгаарлажээ

06/03/2020 703

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр өглөө 104 зорчигч ирснээс таван иргэнийг тусгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийх үеэрээ Берлинээс ирсэн хоёр иргэн халуурч, ханиалгасан тул тусгаарласан талаар онцолсон юм.

Тэгвэл уг асуудлаар ХӨСҮТ-өөс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө:

“Өглөөний онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Таван хүний гурав нь Италиас, хоёр нь Австралиас ирсэн. Автсралиас ирсэн ээж, охин хоёр хуралд оролцохоор яваад, ирсэн. Ээжид нь шинэ коронавирусийн халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, хоолой нь өвдсөн зовиуртай байсан учраас хүүхэдтэй нь хамт тусгаарласан.

Харин Италийн Мелан хотод суралцаж байсан гурван оюутныг түр ажиглах байранд тусгаарласан. Үндсэндээ эдгээр таван хүний хоёрыг нь сэжигтэй тохиолдлоор авч, гурвыг нь ажиглалтад аваад байна. Өнөө өглөөний байдлаар 17 хүнийг тусгаарлах байранд авсан. Тэдний тавыг нь ХӨСҮТ-д, үлдсэн 12 хүнийг Цэргийн амралт дахь ажиглах байранд тусгаарлаад байна” гэж дурджээ.

Холбоотой мэдээ

Тогтоол усанд 13 настай хүү осолджээ | DAAM.MN

Тогтоол усанд дахин хүүхэд живж осолджээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нугын

21/09/2021

ШӨХТГ: Өчигдөр шалгасан шатахуун түгээх станцууд нөөцийн савандаа бага нөөцтэй байна | DAAM.MN

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт ш

21/09/2021

Цэргийн албыг цэргийн музейд “хаах” боломжтой боллоо | DAAM.MN

Монгол цэргийн музейн хамт олон цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээсэн бөгөөд энэ нь хугац

21/09/2021