
Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж, өөрсдийн халуун сэтгэлийн хандиваа өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Тус төвийн 170 ахмад хандивын аянд нэгдэж, нийт 5,2 сая төгрөгийг цуглуулсан байна.
