Хятадад коронавирусийн сэжигтнүүдийг тусгаарлаж байсан барилга нуржээ

09/03/2020 325

Хятадын Фужянь мужид коронавирусийн халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах зорилгоор ашиглаж байсан зочид буудал нурсан. Нуралтын үеэр зочид буудалд 80 хүн байрлаж байснаас ес нь гарч чадсан бол 71 нь дарагдсан байна. Тэдгээрийн 48-ыг аврагчид нурангин дороос гаргаж чаджээ.

Харин үлдсэн 23 хүний 10 нь амь үрэгдсэнийг тогтоогоод байгаагаа Фужянь мужийн захиргаа мэдээлсэн байна. 

Буудалд тухайн үед 58 хүн тусгаарлагдаад байснаас гадна зочид буудлын ажилтан 16 хүн, автомашин борлуулалтын компанийн зургаан ажилтан байрлаж байжээ. Зочид буудал байрладаг Фужянь мужийн Чуанжоу хот нь коронавирусийн тархалтын төв Ухань хотоос 900 гаруй километрийн зайтай оршдог юм байна.

Ган хийцтэй, долоон давхар барилга 2013 онд баригдаж, 2018 онд зочид буудлын зориулалттай болгож хувиргасан юм байна. Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдүгээр давхартаа засвар хийж эхэлжээ. Буудлын ажилчид барилгын нэг тулгуур хазайсан байгааг дуулгасан холбогдох хүмүүст дуулгасан байна.

Тиймээс нуралтын шалтгаан засварын үед барилгын бүтцийг өөрчилсөнтэй холбоотой байх магадлалтай гэнэ.

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022