
2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцлах тухай сайдын тушаал гарчээ. Ингэснээр ЕБС-ийн сурагчид дээрх шалгалтыг өгөхгүй, шалгалтын дүнгээ жилийн эцсийн дүнгээр тооцуулах юм байна.
Энэ жил коронавирусын нөхцөл байдлын улмаас сургуулиудын үйл ажиллагаа зогсож хичээлийн хоцрогдол үүссэн тул ийм шийдвэр гаргасан байна.
ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОРОХООР БЭЛТГЭЖ БУЙ СУРАГЧДЫН ХУВЬД ЭЕШ ХЭВИЙН ЯВАГДАНА Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.
Сурагчдын анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан БСШУС-ын сайдын уг тушаалыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргүүлжээ.


