ТАНИЛЦ: COVID-19 ХАЛДВАР ТЭЭГЧ ФРАНЦЫН ИРГЭН-ТЭЙ ОЙР БАЙСАН ИРГЭД ХАРИУЦЛАГАТАЙГААР ӨӨРСДИЙГӨӨ ТУСГААРЛАНА УУ | ДААМ.МН

10/03/2020 355

Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын хөрөнгө оруулалттай ураны “Бадрах Энержи” компанид ажилладаг франц иргэний лабораторийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тус иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон 500 орчим хүнийг тогтоож байгаа ажээ. Франц иргэнийг Улаанбаатарт ирэхэд 14 хоног өөрийгөө тусгаарлах үүрэг өгчээ. Гэтэл тэрээр Баянгол зочид буудалд байрласан бөгөөд байрлаж байх хугацаандаа олон газраар явжээ. Мөн түүнтэй нэгдүгээр хавьталд орсон Монгол Улсын хоёр иргэн анхааруулсаар байтал Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу иржээ. Тиймээс эдгээр хоёр иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж Улсын онцгой комиссоос мэдэгдлээ. ЦЕГ-ын Хэв журмын газрын дарга Ж.Амгалан: Франц улсын иргэн коронавирусийн сэжигтэй гэж мэдээ авагдсан цагаас эхлэн Эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, тагнуулын байгууллага хамт онгоцонд ирсэн хүмүүс, явсан маршрут, очсон газрыг тогтоосон. Хамт буюу нэгдүгээр хавьталттай 500 орчим хүний нэр, хаягийг тодорхой болгож, хяналтад байлгаж байна. Франц улсын иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан Монгол Улсын иргэн Идэрболд, Дэжидмаа нарт анхааруулсаар байтал мэргэжлийн, хууль хүчний байгууллагын шаардлагыг биелүүлээгүй Дорноговь аймгаас явсан. Тиймээс хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ бол бусаддаа вирус тараах хамгийн эрсдэлтэй үйлдэл. Олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд хувь хүн бүр анхаарах шаардлагатай.

Холбоотой мэдээ

Н.Содбилэг хүү шатрын сонирхогчдын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртжээ | DAAM.MN

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо болсон шатрын сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн 12 настай Н.Содби

26/10/2021

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар МУГЖ С.Жавхланг “Рио Тинто”-гийн захиалгаар жагсаж байна гэв | DAAM.MN

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг төв талбай дээр зохион байгуул

26/10/2021

С.Энхболд: ЭМ-ийн салбарын нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэх боломжтой | DAAM.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр " Салбарын ажилчдын цалин

26/10/2021