
Москва – Улаанбаатар чиглэлийн онгоцоор /2020.03.02/-ны өдөр Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06.00 цагаас шуурхай хуралдаж, халдвартай иргэний явсан газруудыг асуумжаар тогтоон, тэдгээрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийг гаргаад байна.
Одоогоор тухай Франц иргэний үйлчлүүлсэн гэх “Баянгол” зочид буудал, “KFC” , Ариг рамен, Веранда ресторануудыг албаныхан битүүмжилж, ариутгал хийж байна.
