Б.Энх-Амгалан: Нөхцөл байдал хүндэрвэл Европын чиглэлийн нислэгийг зогсооно | ДААМ.МН

10/03/2020 703

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөө өглөөний шуурхай хуралдааны шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө.  Тэрбээр “Нөхцөл байдал хүндэрвэл Европын чиглэлийн буюу Турк, Москвагийн нислэгийг зогсооно. Мөн Москва-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг тусгай хуваарьт оруулах шаардлага үүсч болзошгүй. Энэ асуудлыг өнөөдөр 14 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэнэ” гэв.  Монгол Улсад ирсэн Францын иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан өнөө өглөө УОК шуурхай хуралдаж Улаанбаатар хот, аймаг сумаас гарах, орох авто тээвэр, галт тэрэгний хөдөлгөөн, орон нутгийн нислэгийг гуравдугаар сарын 10-ны 07 цагаас 16-ны өдрийн 07 цаг хүртэл зогсоосон. Харин УОК-ын шийдвэрээс өмнө Улаанбаатар хот руу гарсан 525 зорчигчтой 22 тээврийн хэрэгсэл, хотоос гарч буй 520 зорчигчтой 22 тээврийн хэрэгсэл очих газраа хүрнэ гэлээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдө

09/12/2021

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК

09/12/2021

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

 БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй

09/12/2021