
Франц улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн Монгол Улсад өнөөдөр бүртгэгдээд буй.
Тэгвэл уг иргэний орчуулагчаар ажилласан монгол иргэн Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзалтууд хийсэн тул тус газар ажилчдаа албан ёсоор тараажээ. Энэ талаар АМГТГ-аас тодруулахад эх сурвалж ажилчдаа тараасан нь үнэн болохыг батлав.
Ажилчид одоогоор өөрсдийгөө гэртээ тусгаарлах бөгөөд хэзээ эргэж цуглахыг байгууллагаас нь мэдэгдэхээр болжээ.